2016-04-15
Сүүн зам устах магадлалтай
Сүүн зам амьдралынхаа төгсгөл рүүгээ ойртож байна гэж сансарын физикчид мэдэгдэж байна.
Америк, Британийн хэсэг эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрчээ. Манай галактик оршин байх эсэх нь анхаарлын тэмдэг дор байгааг тэд баталж байна. Шинжээчид Австралийн Шинэ өмнөд Уэльсд байх хүчирхэг телескопын тусламжтайгаар ойролцоогоор 22 мянган галактикийн үүссэн явцыг судалжээ. Дэлхийн янз бүрийн орны 90 мэргэжилтэн “Galaxy And Mass Assembly” төсөл дээр бараг 7 жил ажилласан байна. Энэ бол одот тэнгэрийг сүүлийн 10 жилд судалсан хамгийн их цар хүрээтэй судалгаа юм. Орчлон ертөнцийг ажиглах явцад галактикууд бие биедээ уусдаг болохыг мэргэжилтнүүд тогтоожээ. Тэнгэрийн биетийн хувьд энэ бол байж болох хэвийн үйл явц юм. Сүүн зам /тэнгэрийн зам/ ч түүнчлэн хөрш объектуудаа уусгадаг байна. Түүний жин /масс/ нь сансрын хийг хуримтлуулснаас биш, харин хөрш харьцангуй жижиг галактикийг (Жижиг галактик 200-400 тэрбумаар тоологдох ододтой ба манай галактикийг бодоход жижиг, гэхдээ л хэдэн тэрбум одтой галактик юм. Орч.) ”залгисны” үр дүнд ихэсдэг байна. Харин 4 тэрбум жилийн дараа манай галактик ойрынхоо объект болох - Их, Бага Магелланы үүлийг (Зөвхөн Их Магелланы үүл гэхэд л 30 тэрбум одтой галактик юм. Орч.) залгихаар завдаж байгаа гэнэ.
Энэ үйл явцыг эрдэмтэд “оддын зандалчлал” хэмээн нэрлэж байна. Дэлхий дахины хэдэн арван шинжээчид манай галактикийг хөрш нь уусгана хэмээн баталцгаах болжээ. Манай галактикийн хамгийн том хөрш бол Андромеда гэдэг галактик (Энэ нь манай галактикаас 2.2 сая гэрлийн жилээр алслагдсан, 220 мян гэрлийн жилээр хэмжигдэх голчтой, 300 тэрбум оддыг агуулсан галактик ажээ. Орч.) юм. Сансрын зарим физикчид энэ бол уусгах биш, нэгдэх үйл явц болно хэмээн баталцгаадаг. Хоёр агуу том галактик нэгдэж /мөргөлдөнө/ ч болох юм. Гэлээ ч гэсэн дийлэнхийнх нь үзэл санаа бидний оршин байх эсэх нь асуулт, анхаарлын тэмдэг дор байна гэдэг дээр нийлдэг. Энэ маргааныг амьд бүхэн бүгдээрээ тэсэн туулж чадах уу. Түүнчлэн эрдэмтэд жижиг галактикуудад одод үүсэх үйл явцыг судлаад том галактикийн төвд хэт масстай хар нүхнүүд байдгаас одод үүсч чадахгүй хэмээн тогтоосон байна. Тийм нүхнүүд нь одод үүсэхэд зайлшгүй шаардлагатай материйг өөрийнхөө таталтаар сордог учраас түүнд хөрөх боломжийг өгдөггүй байна.
Andromeda_Collides_Milky_Way(1)Орчлон ертөнцөд бид ганцаархнаа гэж үү?
Сарны оронд... Ангараг гараг дээр өнгөрүүлсэн хоёр жил минь
"Сониучхан"-аас илгээсэн Ангарагийн зургууд Дэлхийтэй хамгийн төстэй гараг “Кеплер-186Ф” Интеркосмос хөтөлбөр
Сансар огторгуйг эзэмшихээр хамгийн анх сансарт хөөрсөн азтай хүн ОУСС-аас авсан зургуудыг эвлүүлэн дэлхийн бичлэг хийжээ
Сансар огторгуй, од эрхэсийн сүрлэг сайхан зургууд Хэрвээ сар дэлхийгээс 400 км зайтай байвал ямар харагдах вэ?
Сансарын нисгэгчдэд зориулан хоолны шинэ цэс боловсруулжээ "Днепр" пуужин нэг дор 23 хиймэл дагуулыг тойрог замд орууллаа
Санчир гарагийн мөсөн дор далай байгааг илрүүлжээ Хүмүүс “дэлхийг” хэрхэн өөрчлөв?
Бичсэн: заяаТөгс | цаг: 12:29 | Галактикийн мэдээлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax