2016-04-15
Сүүн зам амьдралынхаа төгсгөл рүүгээ ойртож байна гэж сансарын физикчид мэдэгдэж байна.
Америк, Британийн хэсэг эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрчээ. Манай галактик оршин байх эсэх нь анхаарлын тэмдэг дор байгааг тэд баталж байна. Шинжээчид Австралийн Шинэ өмнөд Уэльсд байх хүчирхэг телескопын тусламжтайгаар ойролцоогоор 22 мянган галактикийн үүссэн явцыг судалжээ. Дэлхийн янз бүрийн орны 90 мэргэжилтэн “Galaxy And Mass Assembly” төсөл дээр бараг 7 жил ажилласан байна. Энэ бол одот тэнгэрийг сүүлийн 10 жилд судалсан хамгийн их цар хүрээтэй судалгаа юм. Орчлон ертөнцийг ажиглах явцад галактикууд б...