2016-04-15
Сүүн зам амьдралынхаа төгсгөл рүүгээ ойртож байна гэж сансарын физикчид мэдэгдэж байна.
Америк, Британийн хэсэг эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрчээ. Манай галактик оршин байх эсэх нь анхаарлын тэмдэг дор байгааг тэд баталж байна. Шинжээчид Австралийн Шинэ өмнөд Уэльсд байх хүчирхэг телескопын тусламжтайгаар ойролцоогоор 22 мянган галактикийн үүссэн явцыг судалжээ. Дэлхийн янз бүрийн орны 90 мэргэжилтэн “Galaxy And Mass Assembly” төсөл дээр бараг 7 жил ажилласан байна. Энэ бол одот тэнгэрийг сүүлийн 10 жилд судалсан хамгийн их цар хүрээтэй судалгаа юм. Орчлон ертөнцийг ажиглах явцад галактикууд б...
2016-04-07
С.Эрдэнэ : Өвгөн шувуу 


Жав гуай, нар ханын толгойд тусаж байхад нүдээ нээлээ. Зовхи нь хөх няц болон хавагнаж ухархайдаа хонхойн ширгэсэн гэрэлгүй нүдээр гэрийн доторхийг тойруулан харах гэж ихэд хүндэрсэн толгойгоо арайхийн эргүүлэв. Хянган хамрын самсааны мөгөөрс нэвт гэрэлтэн шанааны нь яс арьсаа цоо татах бий гэмээр ёрдойжээ. Царайны нь өнгө энэ нүгэлт ертөнцөд амьдрах өдөр тоотой хүн гэдгийг илтгэнэ. Яс арьс болсон гараараа орны хөлөөс уясан татуурганаас чангааж байж биеэ хагас эргүүлээд явган ширээн дээрх шаазантай цийдмээр амаа дэвтээв.  Тэгээд ханын толгойд туссан нарны гэрлийг хэсэг...